МАА-аас гарах түүхий эдийг ашиглах өрхийн үйлдвэрлэлээс тогтвортой хөгжил эхлэнэ. Монгол органик савангийн онцлог нь дотоод шүүрлийн булчирхайг алдуулах хүнд химийн бодисгүйгээс гадна сав баглаагүй авч болохоороо хуванцар хаягдлыг бууруулах бодит шийдэл билээ. Ингэний сүү, сүүлэн тостой гэх мэтийн зөвхөн монголд л харж болох онцгой орцтой бүтээгдэхүүнүүдийн борлуулагчийн хаяг, утасны дугаарыг энэхүү газрын зургаас харах боломжтой.