Бүтэн эхтэй танилцаж, хам сэдвээ бүрэн ойлгож байж, эшлэлүүдийг орчуулах.
Хүлээн авах хаяг: saruulhangazar@gmail.com
6.10-6.25 хооронд үргэлжилнэ.
Улбараар тодруулсан хэсгүүдийг л орчуулна. Доорх бүх бүтээлийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэй ашиглаж байна.
“Уулзъя” гэж нэг л өдөр зурвас бичихээ,
Усан нүдэлж, уруулаа өмөлзүүлээд
“Шүлэг уншаач” гэж гуйхаа мэдсээр байж…
“Өнөөх хятад сарнай одоо ч цэцэглээгүй” гээд гунигтай инээмсэглэхээ,
“Үг бүр чинь үнсэлт шиг” гэж бичсэнээ нэг л өдөр
Өөрт чинь үзүүлэхээ мэдэрсээр байж…
Хэн хэнд маань эрт ирэх үхэл,
Хэзээ ч хамт туулахгүй тэр л амьдрал,
“Хэлээч хайртай хэвээрээ юү” гэсэн асуулт
Ээ, мэдсээр байж л…
-Г.Лхагвадулам
Эргэн тойрон цэнхэр цас
Энэ хүмүүс яаж
Шүлэг бичихгүй байж чаддаг юм бол?
-Л.Өлзийтөгс
Эхлээд бид хоёр хүүхэд шиг үерхэж, дараа нь бүр дасчихаад хоёр эр хүн шиг, заримдаа ч хоёр бүсгүй хүн шиг явж дээ.
-Ж.Лхагва
Доорх холбоосоор орж Сүм хөх бүрд өгүүллэгийг сонсож болно.
Сэтгэлийн ганц амраг минь
Гурван зуун жар хоногийн цаана сууна.
Сэмхэн түүндээ очъё гэвч
Зүүднээс өөр морьгүй
-Ш.Сүрэнжав
/Дээрх шүлгийг бүтнээр нь орчуулж оролцож болно./