Яагаад Саруулхан Сунгаа гэж?
Яагаад Саруулхан Сунгаа гэж?
Уран бүтээлчдийг идэвхжүүлж, нэгнээсээ суралцаж хөгжин, хэвлэлийн газар болон бусад ном бүтээгчдэд ур чадвараа таниулах боломжит, бяцхан сориог тогтмол зохион байгуулахаар шийдлээ. Шагнал, цол хэргэм олгохыг голчлолгүйгээр, уран бүтээлчдийг уран чадвараа богино бүтээлээр сойж, чансаагаа сорихыг л чухалчилсан тул уралдаан, тэмцээн биш сунгаа гэж нэрийдлээ.
Хамрах хүрээ
Мэргэжлийн сонирхогч хүн бүрд нээлттэй. Мөн дан ганц зохиолч орчуулагч гэлтгүй, хавтасны дизайнер, хянагч редактор, комик зураач, богино хэмжээний кино бүтээгч, сошиал медиа контент бүтээгч гэх номын салбарын мэргэжлийн төрөл бүрд ээлжилж зохиогдоно.
Уран бүтээлчдийн идэвхийг харгалзан сард эсвэл улиралд 1-2 удаа, удирдамжийн дагуу өөр өөр бүтээлийн төрлөөр зохион байгуулагдана.
Цахим шуудан: contact@saruulhan-gazar.mn
Бүтээл авах хаяг: saruulhangazar@gmail.com