Цэнхэр гэх үг орсон номын хавтас.
Та өөрийн дуртай цэнхэр нэрт зохиолдоо зориулаарай.
Дан ганц утга зохиолын бүтээл гэлтгүй дууны үг, манга зохиол, киноны нэр, шүлгийн мөрийг ном болгон төсөөлөн хийж болно.
Номын нүүрт зохиолч, бүтээлчийн нэр, цэнхэр нэрт гарчиг, хэвлэлийн газрын логоны оронд Саруулхан Сунгаа гэж бичнэ. Хэрвээ та хэвлэлийн газарт ур чадвараа харуулах хүсэлтэй бол арын нүүрийг зохиолчийн намтар, танилцуулгын хамт хийнэ үү!
Зургийн нягтаршлыг унагахгүйн тулд зөвхөн цахим шуудангаар зургийг хүлээн авна. Та бүтээлээ явуулахдаа өөрийн дизайны фб хуудас, инстаграм, блог хаягийн нэрээ бичиж болно эсвэл овог нэрээрээ оролцоно.
saruulhangazar@gmail.com
10.10-10.25
Оролцогчид хэдэн ч хавтасны зураг явуулж болно.
Санаа авах цэнхэр нэрт зохиолууд
Киноны нэрс мөн англи хэлт жишээнүүд
Сунгаанд оролцсон бүтээл ирээдүйд мандела эффэкт үүсгэх зэргээр ямар нэг төөрөгдөл гарахаас сэргийлж, яг одоо худалдаанд буй номын нүүрийг хийхдээ тухайн хэвлэлийн газрын логог ашиглахгүй байгааг анхаарна уу!
Мөн ижил нэр хаяг давхцахаас сэргийлж, зарим тохиолд зохиолчийн нэрийн оронд, орчуулагч, найруулагчийн нэрийг дангаар нь эсвэл давхардуулж оруулж болно.
Манай хавтасны хүлээлт
Хавтасны ерөнхий загвар
та мэргэжлийн дизайнер бол ар өвөр хавтсыг бүхлээр нь хийж явуулна уу!
манайд ихэвчлэн эмхэтгэгч, орчуулагчдын нэрийг нүүрэнд оруулдаггүй болохоор содон шийдэл болно.